Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байнаТус хуульд ээлжийн амралтын хугацааг олон жил ажилласан, цөөхөн жил ажилласнаас үл хамааран бүх ажилтан, албан хаагчид 20 хоног амрахаар оруулж ирсэн. Энэ зохицуулалтыг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Ц.Сандаг-Очир нар дэмжээгүй бөгөөд ээлжийн амралтыг ажлын 15 хоног болгон зургаа дахь жилээс эхлэн гурав, гурав хоног нэмэгддэг зохицуулалтыг хэвээр үлдээх хэрэгтэй гэв.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: Ажилласан жил харгалзахгүйгээр амралтын хоногийг 20 хоног болгохыг оновчгүй гэж үзэж байна. Үүнийг ямар үндэслэлээр тогтоосон вэ. Хоёрдугаарт ээлжийн ажлын хүмүүсийг 14/14 хоног болгосон нь авууштай зүйл байлаа. Ажлын байрны дарамт, бэлгийн дарамтын тухай заалт тодорхойгүй байна.