ЗГ: Орон нутгийн удирдлагуудыг хөл хорио тогтоохыг ХОРИГЛОВ
Үйл явдал
/
2021-07-07
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар 35 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Хэлэлцэн шийдвэрлэсэн зарим асуудлын талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл өглөө.
 
Тэрээр “Замын-Үүд боомтод авах арга хэмжэээнүүдийг өнөөдөр Х.Нямбаатар сайд Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Ерөнхий сайд холбогдох албан тушаалтнуудад долоо хоногийн хугацаатай үүрэг өглөө. Замын-Үүдийн чөлөөт бүс байгуулахтай холбоотой нэмэлт хөрөнгийг Засгийн газар баталлаа. Тодруулбал, Замын-Үүд боомтын дулааны цахилгаан станцын нэмэгдэл санхүүжилтийг шийдвэрлэсэн. Мөн Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барина.
 
Замын-Үүдийн чөлөөт бүсийн нээлтийг энэ зун хийх бөгөөд бүтээн байгуулалтыг 2026 онд ашиглалтад орно гэдгийг холбогдох албан тушаалтнууд мэдээлсэн.
 
УОК-оос баярын амралтын өдрүүдэд иргэдийг зөв зохистой амраах талаар тодорхой санал гаргасан. Ерөнхий сайд УОК-оос гаргасан саналтай холбоотой хэд хэдэн чиглэл өглөө.
1. Экспортын боомтуудтай орон нутаг хатуу хөл хориотой хэвээрээ байна. Бусад аймаг, орон нутаг дур мэдэн хөл хорио тогтоохгүй. УОК үнэлгээ хийж, аймгуудын асуудлыг Засгийн газарт танилцуулна.
 
2. Ес хоног амрахдаа гэр бүлээрээ аялж зугаалах, ингэхдээ аймаг орон нутагт баримталж байгаа дэглэмийг сахих, гэр бүлийн нэг хүнийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулах, 5-аас дээш настай нэг хүүхдээс түргэвчилсэн шинжилгээ авах
 
3. Цахим визний системд шилжүүлэх журмыг баталсныг мэдээллээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.26.217)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.