Хотын захиргаанаас ШАРИЛ УХАЖ, ЗӨӨЖ ШИЛЖҮҮЛЭХЭЭР болжээ!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-07-07

Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас Хан-Уул дүүрэг 9-р хороо, Шувуун Фабрик орчмын ногоон бүсэд зөвшөөрөлгүй оршуулсан шарилуудыг нүүлгэн шилжүүлэх болсон талаар мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэлд, Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23-р тогтоолоор баталсан "Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг", НИТХ-аас баталсан "Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл", Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ажлын хүрээнд НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны "Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагаа зохион байгуулах журам" батлах тухай 86 дугаар тогтоолын дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас доор дурдсан суурьшлын болон ногоон бүсэд зөвшөөрөлгүй оршуулсан шарилыг нүүлгэн шилжүүлэх болсныг мэдэгдэж байна.

Талийгаачийн ар гэрийн санал, хүсэлтийг харгалзах ба  ар гэр нь холбоо тогтоогоогүй тохиолдолд шарилыг чандарлаж нийтийн суваргад зална

Хан-Уул дүүрэг 9-р хороо, Шувуун Фабрик (Ламын энгэр) байршилд талийгаач нь байгаа иргэн 2021 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөс 8 дугаар сарын 5-ны өдрийн дотор Баянзүрх дүүрэг, Дүнжингарав худалдааны төвд байрлах Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны таниулах хэсгээс дэлгэрэнгүй мэдээллийг авч, хамтран ажиллахыг хүсье. Талийгаачийн шарилыг нүүлгэн шилжүүлэхэд ар гэрийн санал, хүсэлтийг харгалзах ба мэдэгдэлд заасан хугацаанд ар гэр нь холбоо тогтоогоогүй тохиолдолд холбогдох зан үйлийг гүйцэтгэн чандарлаж, чандрыг Самбалхүндэв (Далан давхар)-ын оршуулгын газарт байрлах нийтийн суваргад залах юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.34.197)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.