“Билигт гүүш” шагналын тэргүүн байрын бүтээлд гурван сая төгрөг олгоно
Үйл явдал
/
2021-10-14

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, их гүүш, нэрт дуун хөрвүүлэгч Ж.Гэндэндарамын нэрэмжит МЗЭ-ийн Орчуулгын Үндэсний төвийн “БИЛИГТ ГҮҮШ” шагналд нэр дэвшүүлэх бүтээлээ ирүүлэхийг нийт орчуулагчдын дунд зарлалаа. Нэрт дуун хөрвүүлэгч, СГЗ Ж.Гэндэндарамын санаачилга, санхүүжилтээр бий болсон, уран зохиолын орчуулгын үнэ цэн, чанар чансааг өндөрт өргөх, авьяас билигт орчуулагчдыг хөхиүлэн дэмжих, алдаршуулах зорилго бүхий “БИЛИГТ ГҮҮШ” хэмээх цол, шагналыг 2015 оноос эхлэн манай шилдэг дуун хөрвүүлэгчдэд хоёр жил тутамд олгож ирсэн бөгөөд одоогоор гурван ч удаа зохион байгуулаад байна.

“ГЭНДЭНДАРАМ САН” энэ 2021 оноос эхлэн цаашид МЗЭ-тэй хамтран ажиллахаар шийдвэрлэж, тус шагналыг МЗЭ-ийн Орчуулгын Үндэсний Төвийн шагнал болгохоор тогтжээ. Нэр дэвших бүтээлд 2019 оны долоодугаар сараас 2021 оны аравдугаар сарын хооронд хэвлүүлсэн уран зохиолын орчуулгын ном байх бөгөөд тус бүр хоёр хувийг МЗЭ-ийн байрны 206 тоотод ирүүлэх юм байна. Бүтээл хүлээн авах сүүлчийн хугацаа 2021 оны аравдугаар сарын 14-ний 17 цаг бол шагнал гардуулах ёслол энэ сарын 18-нд болох аж. Тэргүүн байрт “БИЛИГТ ГҮҮШ” цолны өргөмжлөл, цом, энгэрийн мөнгөн тэмдэг гурван сая төгрөг, дэд байрт өргөмжлөл, нэг сая 200 мянган төгрөг, гутгаар байрт өргөмжлөл, 800 мянган төгрөг тус тус олгохоор болжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.200.109)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.