Б.Баасандорж МХЕГ-ыг удирдана
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-01-20

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэд хэдэн албан тушаалын томилгоог хийжээ. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилж түүний ажлыг Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дарга Л.Гантулгад өгөхөөр болсон байна. Харин МХЕГ-ын даргаар Хууль зүй, дотоод хэргийн төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандоржийг томилохоор болсон аж. Тэрбээр төрийн албанд 18 жил ажиллаж байгаа бөгөөд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах рефрент, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын дарга, Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад ийнхүү Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга болж байгаа нэгэн юм. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.107.193)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.