Чингэлтэй дүүргийн хэлтэс, албадын дарга нарт талархал гардууллаа
Үйл явдал
/
2022-04-13
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн түүхт 30 жилийн ойн хүрээнд дүүргийн төр захиргааны байгууллагаас 2022 оныг “Бүтээн байгуулалтыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан төрийн байгууллагуудын үйл ажиллагааг иргэдэд сурталчлан таниулах, төрийн үйлчилгээг иргэдэд нээлттэй, шуурхай, нэг цэгээс хүргэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, иргэдийн санал хүсэлтийг сонсох, зохих төвшинд асуудлыг шийдвэрлэх зорилгоор Тусгаар тогтнолын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулсан.
“Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн үйл ажиллагаанд дүүргийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад хуваарийн дагуу ажлын 15 өдөр 120 цаг, давхардсан тоогоор нийт 150 байгууллага ажилласан ба уг хугацаанд 5817 иргэнд зөвлөгөө мэдээллийг хүргэж, 697 иргэний асуудлыг газар дээр нь шийдвэрлэн, 8046 ширхэг гарын авлага, брошюрыг иргэдэд хүргэж ажилласанд талархал илэрхийлэв.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.84.157)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.