Зөвлөгөөнд аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, Барилгын хөгжлийн төвийн ББЗТМ хэлтсийн дарга Э.Хангал, Норм, нормативийн хэлтсийн мэргэжилтэн н.Ариунжаргал, Хяналтын инженер Э.Маргад-эрдэнэ, аймгийн ЗДТГ-ын ХБТХОХ-ийн дарга Т.Хишигбаатар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Д.Алтангэрэл, Барилга, хот байгуулалтын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Аймгийн ерөнхий архитектор С.Хүрэлхуяг болон Мэргэжлийн хяналтын газар, Мэдээлэл холбооны сүлжээ компани, Онцгой байдлын газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын холбогдох мэргэжилтнүүд, барилга угсралт, зураг төсөл, барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагуудын захирал, ерөнхий инженерүүд, ИТАжилтан 90 гаруй төлөөлөл оролцож байна.
Уг зөвлөгөөнөөр 2022 оны улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, түүний хэрэгжилт, МУ-ын засгийн газрын 212 дугаар тогтоолоор батлагдсан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийн хэрэгжилтийн тухай, Хот байгуулалтын кадастрын цахим системийн хэрэгжилт, барилгын зураг төслийн ажлын чанар, гүйцэтгэлийг сайжруулахад анхаарах асуудлууд, хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төслийн төлөвлөлтийн зарим шийдлүүд, Барилгын техник хяналтаар гарч байгаа зөрчил, дутагдал, Хөдөлмөрийн аюулгүй байдал, Цахим гүйцэтгэл баталгаажуулах, хяналтын тогцолцоо, барилгын материалын үнийн өсөлт, төрөөс баримтлах бодлого- шинээр батлагдсан норм дүрм цаашид анхаарах асуудлаар хэлэлцэн зөвлөлдлөө.
-
7 цаг 32 мин
-
23 цаг 33 мин
-
Өчигдөр 17 цаг 14 мин
-
Өчигдөр 16 цаг 57 мин
-
Өчигдөр 15 цаг 46 мин
-
Өчигдөр 15 цаг 27 мин
-
Өчигдөр 15 цаг 21 мин
-
Өчигдөр 11 цаг 54 мин
-
Өчигдөр 11 цаг 37 мин
-
Уржигдар 11 цаг 36 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
2025-01-04
-
Уржигдар 15 цаг 09 мин
-
Уржигдар 14 цаг 18 мин