Баян-Өлгий аймаг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөны хүрээнд 20 сая мод тарьж ургуулна
Үйл явдал
/
2022-04-13
 “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнүүлэх Монгол Улсын Ерөнхийлөгчийн уриалгатай холбогдуулан Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллаж байна.

Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар, Байгаль орчин, Аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндорж нарыг аймгийн Засаг дарга Д.Бауыржан албан өрөөндөө хүлээн авч уулзлаа. Засаг дарга “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөний хүрээнд Баян-Өлгий аймагт 20 сая модыг  тарьж ургуулах төлөвлөгөөг танилцууллаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.79.241)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.