Баян-Өлгий аймагт “Гамшгаас хамгаалах команд штаб”-ын сургууль амжилттай өндөрлөлөө
Үйл явдал
/
2022-04-13
Аймгийн хэмжээнд зохион байгуулагдаж буй ‘’Гамшгаас хамгаалах команд штаб”-ын сургууль өнөөдөр 2 дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэхүү дадлага сургууль нь энэ жилийн  Гамшгаас хамгаалах иж бүрэн болон команд штабын сургуулиудын эхлэл болж байгаагаараа онцлогтой боллоо.

    Онцгой байдлын байгууллагаас Засгийн газрын 2012 оны 30 дугаар тогтоолын дагуу  Баян-Өлгий, Өмнөговь аймагт “Гамшгаас хамгаалах команд штаб”-ын сургууль, Сэлэнгэ, Орхон аймагт Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг зохион байгуулна. Баян-Өлгий аймагт зохион байгуулагдаж байгаа Гамшгаас хамгаалах команд штабын сургууль нь гурван үе шаттайгаар явагдаж дууслаа.

   Өнөөдөр буюу 12-ны өдөр удирдах бүрэлдэхүүний багаар ажиллах болон гамшигтай тэмцэх ур чадварыг дээшлүүлэх, бие бялдар, сэтгэлзүйн бэлтгэлийг сайжруулах зорилго бүхий сэтгэлзүйн сорил явагдаж, аймгийн Засаг дарга Д.Бауыржан манлайлан оролцлоо.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.236.70)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.