Х.Баттулга: С.Эрдэнэ нартай АН-ын улстөрийн зөвлөл шийдвэр гаргавал ХЭЛЭЛЦЭЭР ХИЙНЭ
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-04-14

Өнөөдөр /2022.04.13/ 11.40 цагт Улсын дээд шүүхэд Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгүүлэх хүсэлтийг хүргүүлнэ гэж АН мэдэгдсэн юм.

Энэ дагуу Х.Баттулга болон  намын гишүүд Дээд шүүхэд ирж, материалуудаа хүлээлгэн өгчээ. Улсын дээд шүүх ажлын тав хоногийн хугацаанд бүртгэхэд дутуу материал байвал тус намаас шаардах эрхтэй. Нийт 9978 хуудас буюу 55 боть материал хүлээлгэн өглөө.

Энэ үеэр Ерөнхийлөгч асан Х.Баттулга "Өнөөдөр Ардчилсан намынхан бүртгэлийн ажлаа хийхээр Дээд шүүхэд ирээд байна. Бүртгэх эсэх нь Дээд шүүхийн асуудал. Дээд шүүх бүртгэлийн байгууллага учир бүртгэх ёстой. Би намынхаа дунд, анхан шатны байгууллагынхантай уулзаад эхэлсэн. Орон нутгаар явж аймаг, сумын төлөөлөгч нартай мөн удахгүй уулзана. АН-ын улстөрийн зөвлөл хуралдаж шийдвэл ХЭЛЭЛЦЭЭР ХИЙЖ болно" гэв

АН-ын гишүүн Д.Батсайхан: Бүх гишүүдээс намын даргыг сонгох сонгуулийг дахин зохион байгуулж, АН-ын ээлжит бус Их хурал боллоо. Тус Их хуралд Монгол орны өнцөг булан бүрээс нийт 514  үүр хороодын 1348 төлөөлөгч сонгогдон оролцсон. Ирц бүрдсэн тул Их хурал эхэлж, хоёр асуудал хэлэлцлээ. Нэгдүгээрт, намын бүх гишүүний дунд явуулсан, сонгуульд 96.3 хувийн санал авсан, Х.Баттулгыг ёсчлон батламжлав. Их хуралд оролцогчдын 99.9 хувь нь дэмжсэн санал өгсөн. Хоёрдугаарт, улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан намын дарга эрх мэдлээ хэрэгжүүлэх хүртэл намын бүх эрх мэдэл Их хуралд байна гэж шийдлээ. Тэгэхээр манай намын Үндэсний бодлогын хороо хуралдахгүй. Их хуралд оролцсон, хамгийн өндөр настай төлөөлөгч 81 настай, хамгийн залуу нь 19 настай байв. Намын дүрэмд орсон өөрчлөлт намын даргатай ямар ч хамаагүй.  

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.96.86)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.