Э.Отгонцэцэг Сан Францискогийн их сургуулийн ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ болжээ!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-04-14

Сан Францискогийн их сургуулийн Менежментийн сургуулийн захирлаар Эрхэмжамцын Отгонцэцэгийг томилжээ. Тэрээр шинэ ажлаа ирэх долдугаар сарын 1-нээс хүлээн авна.

Санхүүгийн профессор цолтой Э.Отгонцэцэг Сан Францискогийн их сургуульд багшлахаасаа өмнө Бэнтлигийн их сургуульд Бизнес хариуцсан дэд захирлаар ажиллаж байжээ.

Тэрээр докторын зэргээ Жоржиагийн мужийн их сургуульд санхүүгийн чиглэлээр, магистрын зэргээ Айдахогийн их сургуульд хамгаалсан байна. Мөн ШУТИС-д мэдээллийн технологийн чиглэлээр магистр хамгаалжээ. Түүнийг сайн багш, ментор, удирдагч гэж томилгооны талаарх танилцуулгад дурдсан байна. Мөн Монголоос АНУ-д дээд боловсрол эзэмшихээр ирсэн анхны 20 оюутны нэг, 2005 онд АНУ-д докторын зэрэг хамгаалсан анхны монгол оюутан байсныг онцолжээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.217.5)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.