Баян-Өлгий аймагт “Эрдэс баялгийн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, шийдэл” уулзалт болж байна
Үйл явдал
/
2022-04-15
“Эрдэс баялгийн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, шийдэл” уулзалт хэлэлцүүлэг аймгийн М.Хурманханы нэрэмжит хөгжимт драмын театрт болж байна. Уулзалтыг нээж аймгийн Засаг дарга Д.Бауыржан үг хэлэв.

Эрдэс баялгийн салбарын бодлого, хуулийн хэрэгжилт болон хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд хэлэлцүүлгийн зорилго чиглэж байна.

Уг хэлэлцүүлгийг Баян-Өлгий аймгийн Засаг дарга болон Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулж байна.  Уулзалтад сумдын засаг дарга нар аймгийн холбогдох мэргэжлийн байгууллагууд болон хайгуул ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд оролцож байна.

АМГТГ-ын дарга Л.Баярмандал, уулзалтын үеэр ” Аймгуудад зохион байгуулагдаж байгаа “Эрдэс баялгийн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, шийдэл” хэлэлцүүлгээр төр, орон нутаг, хувийн хэвшлийнхэн хамтран геологи, уул уурхайн салбарын талаарх бодит мэдээллийг харилцан солилцож, орон нутагт болон хөрөнгө оруулагчдад үүссэн хүндрэл бэрхшээлийг харилцан ярилцаж, түүнээс гарах гарц шийдлийг тодорхойлсон үр дүнтэй уулзалт болно гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн үгэндээ онцлов.

Өнөөдрийн хэлэлцүүлэгт “Эрдэс баялгийн салбараас эдийн засагт үзүүлэх нөлөөлөл ба төрийн бодлого“, “Эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шийдэл” сэдэвт илтгэлийг танилцууллаа.

Хэлэлцүүлгийн 2 дах хэсэгт Байгаль орчин нөхөн сэргээлт хаалт, орон нутагтай хамтран ажиллах гэрээ, оролцогч талуудад тулгарч буй асуудал сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.78.237)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.