Баянгол дүүрэгт "Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аян 2022" аяны хүрээнд сургалт өдөрлөг зохион байгууллаа
Үйл явдал
/
2022-04-16
Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс "Улаанбаатар БҮК" ХХК хамтран "Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аян 2022" аяны хүрээнд Барилга угсралт, барилгын материал, тоног төхөөрөмж бүхий эрсдэлтэй ажлын байртай үйлдвэрлэл эрхлэгч 86 аж ахуйн нэгж байгууллагын удирдлага, инженер техникийн 125 ажилтнуудыг хамруулсан  үзүүлэн сургалт өдөрлөгийг зохион байгууллаа. 

Сургалтад "Ололт амжилтын түлхүүр" ХХК-ийн захирал Нэгдсэн менежментийн тогтолцооны олон улсын тэргүүлэх зэрэгтэй аудитор Б.Батхүү, Прокурорын газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс зэрэг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд оролцсон бөгөөд  "ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ЭРҮҮЛ АХУЙН ЭЕРЭГ СОЁЛЫГ ХАМТДАА ТӨЛӨВШҮҮЛЬЕ" сэдвийн дор харилцан сайн туршлага солилцсон үр дүнтэй сургалт боллоо.

Сарын аяны зорилго чиглэлийн хүрээнд олон улсын нэгдэн орсон гэрээ конвенц, Монгол Улсын хууль, дүрэм журам, стандарт нормын хэрэгжилтийг ханган ажиллахад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог төлөвшүүлэх, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын тохиолдлын тоог бууруулах, хөдөлмөрийн чадварыг хадгалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ зэрэг сэдвээр байгууллагуудын ажил олгогч эзэн, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер, техникийн ажилчдыг олон улсын түвшинд зэрэгцэн ажиллах хандлага, арга барил, мэдлэг ур чадвар эзэмшүүлэх, хууль эрх зүйн мэдлэг олгох дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.174.253)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.