"Бидний мөрөөдөл" уран бүтээлийн үзэсгэлэн нээгдлээ
Үйл явдал
/
2022-04-15
Чингэлтэй дүүргийн Бадмаараг ахлах сургуулийн Дүрслэх урлагийн 10-12 дугаар ангийн сурагчдын "БИДНИЙ МӨРӨӨДӨЛ" уран бүтээлийн үзэсгэлэн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Д.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээлтээ хийлээ.
Уг арга хэмжээний нээлтэд Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Ш.Оюунсүрэн, Соёл урлагийн их сургуулийн Театр урлагийн сургуулийн захирал Д.Даваасүрэн, Бадмаараг ахлах сургуулийн захирал Д.Мөнхтөр нар оролцлоо.
"Бидний мөрөөдөл" уран бүтээлийн үзэсгэлэнг Дүрслэх урлагийн багш Ц.Баттуяа удирдсан бөгөөд нийт 51 сурагчийн бүтээлээр үзэсгэлэн гаргасан ба энэ сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжлэх юм.
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.71.115)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.