Тус зөвлөлийн гишүүн Ш.Түвдэндорж "Намын их хурал, намын даргыг дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлт зэрэг мэдээлэл МҮОНРТ-ээр цацагдахгүй байна. Бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тэнцвэртэй мэдээлэл бүрэн гарч байгаа. МҮОНРТ нь ард түмний татвараар санхүүждэг, олон нийтийн эрх ашигт үйлчилдэг, тэдний өмнө хариуцлага хүлээдэг хуулийн этгээд юм. Үндсэн хуулиар хүн бүр үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхээр хангагдсан байдаг.
Тус телевизийн хуулийн 4.1-т хараат бус байх, олон ургалч үзэл ил тод байдлыг эрхэмлэх, албан тушаалтан, улс төрийн намын бус нийт үндэсний эрх ашгийг дээдлэх үндсэн зарчмыг баримтална гэж заасан. Гэтэл АН-ын мэдээллийг олон нийтэд хүргэхдээ нэг талыг баримталж байгаа нь уг асуудалд илт ялгавартай хандаж, улс төржиж байна гэж үзэн эрс эсэргүүцэж байна.
200 гаруй гишүүнтэй намын дөрөвдүгээр сарын 7-ны өдөр хийсэн ээлжит их хурлын мэдээг түгээхээс татгалзсан. Мөн дөрөвдүгээр сарын 13-ны өдөр намын даргыг улсын Дээд шүүхэд бүртгүүлэх материалыг хүлээн өгсөн мэдээллийг олон нийтэд хүргэсэнгүй. Иймд намын өнөөгийн бодит нөхцөл байдлын талаарх мэдээллийг олон нийтэд тэнцвэртэй хүргэх шаардлагыг АН-ын улс төрийн зөвлөлөөс тус байгууллагын удирдлагад хандан хүргүүлж байна.
Шаардлагын хариуг дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 12:00 цагаас өмнө ирүүлнэ үү. Шаардлагыг хүлээж авахгүйгээр ММ агентлагийн мэдээллийн хөтөлбөрөөр АН-тай холбоотой мэдээллийг ялгавартайгаар гаргадаг байдлаа таслан зогсоохгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжих болно" гэлээ.
-
11 цаг 40 мин
-
12 цаг 12 мин
-
Өчигдөр 18 цаг 58 мин
-
Өчигдөр 17 цаг 14 мин
-
Өчигдөр 16 цаг 57 мин
-
Өчигдөр 15 цаг 46 мин
-
Өчигдөр 15 цаг 27 мин
-
Өчигдөр 15 цаг 21 мин
-
Өчигдөр 11 цаг 54 мин
-
Уржигдар 11 цаг 36 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
2025-01-04
-
Уржигдар 15 цаг 09 мин
-
Уржигдар 14 цаг 18 мин