Сонгинохайрхан дүүрэгт газар чөлөөлсөн талбайд авто зогсоол, ногоон байгууламжийг хослуулсан амралтын газар байгуулна
Үйл явдал
/
2022-04-15
Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан авто гараашуудыг буулган, газар чөлөөлж 62 дугаар сургуулийн өргөтгөлийг барьсан билээ. Тус чөлөөлсөн талбайг тохижуулах ажлыг дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай санаачлан зураг төслийг хийлгэж дуусаад байна.
 
Газар чөлөөлсөн талбайд авто зогсоол, ногоон байгууламжийг хослуулсан, иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх бүтээн байгуулалтын ажил эхлэхэд бэлэн боллоо. Тодруулбал, 62 дугаар сургуулийн хойд болон зүүн талд амралтын талбай, ногоон байгууламж хийх тохижилтын ажлын зураг төсөл бэлэн боллоо. Энэхүү тохижилтын ажил нь 62 дугаар сургуулийн эргэн тойронд байрлах орон сууцны оршин суугчдын дунд амрах, салхилах, тоглох зэрэг хэрэгцээнд ашиглагдана. Мөн ногоон байгууламжийн хүртээмж, авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
 
Талбайн тохижилтын хувьд амрах модон сүүдрэвч 3, модон сандал 12, хогийн сав 7, явган зам 631.34 мкв, авто машины зогсоол, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авто машины зогсоол, зам талбайн гэрэлтүүлэг, ногоон байгууламж зэрэг байхаар төлөвлөгдсөн. Мөн ногоон байгууламжийн тохижилтын хүрээнд 774.87 мкв талбайг цэцэрлэгжүүлнэ. 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.72.15)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.