Дэлхийн Зөн олон улсын байгууллагын үйл ажиллагаа чанарын хэлтсийн дарга Б.Мөнхбаяр Дэлхийн Зөн олон улсын байгууллагын Баян-Өлгий аймагт хэрэгжүүлж байсан төсөл, хөтөлбөрийн хэрэгжүүлэх хугацаа нь энэ оны 10 дугаар сарын 1-ний өдөр дуусч дахин сунгах боломжгүй болсныг албан ёсоор мэдэгдэв. Учир нь Украин Орос улсуудын хооронд өрнөж байгаа дайн олон гэм зэмгүй иргэдийн амь эрстэж, олон сая хүмүүс орон гэргүй болж, эх орноосоо дүрвэхэд хүрэн хямралт нөхцөл байдал үүсээд байгаа. Тиймээс Дэлхийн Зөн олон улсын байгууллагын хүмүүнлэгийн туслалцаа, төсөл хөтөлбөрүүдээ дайнд нэрвэгдсэнд улсад чиглүүлж байна гэлээ.
Дэлхийн Зөн олон улсын байгууллага нь 1995 онд Монгол Улсад албан ёсны үйл ажиллагаагаа эхэлсэн. Дэлхийн 100 гаруй оронд хүүхдийн сайн сайхны төлөө төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхийн хажуугаар дайн болон байгалийн гамшгийн аюулд нэрвэгдсэн улс орнуудад тусламжийн үйлчилгээ хүргэдэг хүмүүнлэгийн байгууллага юм.
-
14 цаг 37 мин
-
15 цаг 9 мин
-
Уржигдар 18 цаг 58 мин
-
Уржигдар 17 цаг 14 мин
-
Уржигдар 16 цаг 57 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 15 цаг 27 мин
-
Уржигдар 15 цаг 21 мин
-
Уржигдар 11 цаг 54 мин
-
2025-01-04