Өмнөговь аймагт “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй-2022” сарын аяны нээлтийн өдөрлөг боллоо
Үйл явдал
/
2022-04-18
ХАБЭА-н хууль, дүрэм, журмыг сурталчлан хэрэгжүүлэх, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг төлөвшүүлэх, ажилтны эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилготой сарын аяныг зохион байгуулж нээлтийн арга хэмжээ боллоо.
 
Өдөрлөгийн хүрээнд Ажилтны эрүүл мэндийн тухай мэдээ, мэдээлэл зөвлөмж, үзүүлэх сургалт, Галын аюулаас урьдчилан сэргийлэх тухай зөвлөмж зөвлөгөө, үзэсгэлэнгийн арга хэмжээ, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай мэдээлэл, Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний өнөөгийн байдал цаашид анхаарах асуудал, Барилгын салбарын аюулгүй ажиллагаа, Уул уурхай аюулгүй ажиллагааны өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудал зэрэг сэдвээр мэдээлэл сургалт, үзүүлэх тоглолтууд зэргийг холбогдох албаныхан өгч байна. Мөн ХАБЭА-н стандарт шаардлагыг хангаж ажилласан тэргүүний байгууллагыг шагнаж урамшууллаа.
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.212.217)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.