Худалдаа эрхлэгчдийн төлөөллүүд “Тирлик захыг буулган шинээр барилга барихыг эсэргүүцэж байгаа илэрхийлэв. Учир нь зарим худалдаа эрхлэгчид орон байраа шинээр барьсан, зарим нь орон байраа өмнөх түрээслэгчээс үнэтэй худалдаж авсан, наймаа 5, 6, 7 дугаар саруудад эрэлт ихтэй байдаг, шинээр баригдах байгууламжийн түрээс үнэтэй, худалдаж авах боломжгүй, худалдаа наймаа хийх өөр газар нүүх боломжгүй шалтгаанаа тайлбарлалаа. Харин Тирлик захын удирдлага нүүлгэнэ гэдэгт та бүхэн эмзэглэж байна гэхдээ захын хөрсний бохирдол лабораторийн шинжилгээгээр нотлогдсон. Тоосжилт ихтэй, авто замын зурвас газарт үзэгдэх орчныг хааж замын хажуугаар ил задгай худалдаа, үйлчилгээ явуулахыг цэгцэлж, захын орчныг сайжруулахын тулд явган хүний зам, гэрэлтүүлэг, авто зогсоол, орчны тохижилтыг хийж таатай орчинд худалдаа наймаа хийх боломж гарах зорилгоор шинэ байгууламж барих гэж байгааг тайлбарлав.
Аймгийн удирдлагууд халуунд халж, хүйтэнд хөрж наймаагаа хийдэг худалдаа эрхлэгчдийг ойлгож байгаа илэрхийлж, дахин төлөвлөлтөөр том цогцолбор худалдааны төвтэй болгох нь зөв гэдгийг илэрхийлэн Тирлик захын удирдлагууд бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хааж боохгүй, харилцан ярилцаж зөвшилцөлд хүрэх хэрэгтэйг онцлов. Аймгийн удирдлагуудын зүгээс аль аль талдаа хохиролгүй нэг ойлголцолд хүрэхийг хүсэж, захын удирдлагууд, худалдаа эрхлэгчдийн төлөөллүүд болон мэргэжлийн үнэлгээний байгууллагаас хүмүүс оролцуулж ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсэг 10 хоног хамтран ажиллаж аль аль талдаа хохиролгүй нэг шийдэл хүрэх юм.
-
14 цаг 37 мин
-
15 цаг 9 мин
-
Уржигдар 18 цаг 58 мин
-
Уржигдар 17 цаг 14 мин
-
Уржигдар 16 цаг 57 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 15 цаг 27 мин
-
Уржигдар 15 цаг 21 мин
-
Уржигдар 11 цаг 54 мин
-
2025-01-04