Чингэлтэй дүүрэгт цэрэг-спортын Дөл тэмцээний нээлт боллоо
Үйл явдал
/
2022-04-19
Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсан түүхт 30 жилийн ой, Зэвсэгт хүчний 101 жилийн ойн хүрээнд дүүргийн Засаг даргын нэрэмжит цэрэг-спортын “ДӨЛ” тэмцээний нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн талбайд боллоо.
Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар, Засаг даргын Дэд бүтэц, тохижилтын асуудал хариуцсан орлогч Х.Алтаншагай, Засаг даргын зөвлөх Н.Бямбагэрэл, Цэргийн штабын дарга О.Мөнхжаргал, холбогдох албаны хүмүүс оролцлоо. Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар хэлэхдээ “ Та бүхний дундаас шалгарсан шилдэг баг тамирчид маань дүүргийнхээ нэрийн өмнөөс 21 аймаг 9 дүүргийн үе тэнгийн шилдгүүдтэй өрсөлдөж амжилттай оролцож дүүргийнхээ 30 жилийн ойгоор бэлэг барина гэдэгт итгэж байна. Эх орны маань ирээдүй болсон та бүхэндээ спортын өндөр амжилт хүсье” гэв.
Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд Монгол Улсынхаа Тусгаар тогтнол, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, цэрэг эх оронч хүмүүжил олгох, тэдэнд бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, тэвчээр хатуужил олгох, ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход дэмжлэг үзүүлэх, Зэвсэгт хүчний залгамж халааг бэлтгэх, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчилж, таниулах зорилгоор зохион байгуулдаг билээ.
Цэрэг-спортын “Дөл” тэмцээнд Ерөнхий боловсролын 13 сургуулийн 1690 гаруй сурагч, 160 гаруй цэрэг-сурагчид хурд, хүч, авхаалж самбаа, мэдлэг чадвараа сорин өрсөлдөж байгаа юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.111.179)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.