Баян-Өлгий аймгийн удирдах ажилтны 27 дугаар шуурхай хурал боллоо
Үйл явдал
/
2022-04-19
 Аймгийн удирдах ажилтнуудын 27 дугаар ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр /2022.04.18/ танхимаар болон цахим хэлбэрээр хуралдлаа.  Өнгөрсөн хуралдаанаар өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийг ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол танилцуулав. Хуралдаанаар Цагдаагийн газар, Нэгдсэн эмнэлэг, Боловсролын газар, Онцгой байдлын газар болон бусад хэлтэс, агентлагуудын удирдлагууд цаг үеийн нөхцөл байдлын талаарх  мэдээлэл өглөө.

Аймгийн Засаг дарга зарим байгууллагуудын удирдлагуудад дараах үүрэг даалгавруудыг өглөө.

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд энэ жил тарих 200 мянган суулгацын бэлтгэл ажлыг холбогдох байгууллагууд хангах талаар.
  • Элсэлтийн ерөнхий шалгалт эхлэхтэй холбогдуулан Боловсролын газарт дорвитой арга хэмжээ авч ажиллахыг.
  • Энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд сангийн яамнаас зохион байгуулах цалингийн цахим системийн шинэчлэлтийн талаар сургалтад идэвхтэй хамрагдахыг.
  • Тавдугаар сард орон даяар эхлэх хүн амыг урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах бэлтгэл ажлыг хангах.
  • Аймгийн Засаг дарга энэ сарын 25-аас сумуудыг тойрч ард иргэд болон сумдын бүтээн байгуулалтай танилцах болсонтой холбогдуулан холбогдох салбарын хүмүүс бэлтгэлээ хангах талаар.
  • Өлгий сумын явган хүний зам, гэрэлтүүлэг, хогийн менежментийн асуудлыг сайжруулах зэрэг ажлуудад үүрэг даалгавар өглөө.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.233.43)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.