"Сэтгэл зүйчид торгон хилд" аяныг Хилийн цэргийн 0168 дугаар ангид зохион байгуулалаа
Үйл явдал
/
2022-04-19
Хил хамгаалах байгууллага "Дархан хилийн албанд Итгэл дүүрэн-Сэтгэл хангалуун хилчин" зорилтын хүрээнд ХХЕГ-ын Сэтгэл зүйн хангалтын хэлтсээс "Сэтгэл зүйчид торгон хилд" аяныг хилийн цэргийн 0168 дугаар ангид 4 дүгээр сарын 11-14-ний өдрүүдэд зохион байгуулав.

Аянд ХХЕГ-ын Сэтгэл зүйн хангалтын хэлтсийн сэтгэл зүйн офицерууд болон сэтгэл судлалын ухааны магистр А.Дэлгэрсайхан, Боловсрол сэтгэл судлал акедемийн сэтгэл судлаач Ч.Наранчимэг, "Мета сэтгэл судлалын хүрээлэнгийн сэтгэл зүйч З.Нэргүйбаяр нар оролцож ангийн бие бүрэлдэхүүнд илтгэл тавин, сэтгэл зүйн дасгал тоглоом, ганцаарчилсан уулзалт хийж, зөвлөгөө өглөө.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.82.21)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.