Тэргүүлэх чиглэлээ Аюулгүй, хариуцлагатай, ашигтай үйлдвэрлэл эрхлэх, Судалгаа, хөгжлийн ажлыг дэмжих, Хамтын үнэ цэнийг бүтээх, Үйлдвэрийн газрын засаглалыг сайжруулах хэмээн тодорхойлжээ. Эрдэнэт үйлдвэр нь олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн, жишиг болохуйц стандарт бүхий үйл ажиллагаатай, Монгол Улсын хөгжилд бодитой хувь нэмэр оруулдаг, үлгэр жишээ засаглал бүхий үйлдвэрийн газар байх алсын хараатай. Харин эрхэм зорилгоо нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн гурван тулгуурт үзэл баримтлалыг эрхэмлэж, ирээдүй хойч үеийнхээ боломжийг хязгаарлахгүйгээр эдийн засгийн үр ашигтай, бүтээмжтэй, бүх оролцогч талуудын оролцоог хангасан, байгаль орчинд сөрөг нөлөө багатай, мэдлэг, туршлагад тулгуурласан, хууль ёсонд нийцсэн, ил тод үйл ажиллагаа явуулна хэмээн тодорхойлсноо Ажлын хэсэг танилцуулсан юм.
Энэхүү хэлэлцүүлэгт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, түүний чиглэл хариуцсан орлогч нар, бүтцийн нэгжийн удирдлагууд оролцож, 2022-2026 оны дунд хугацааны стратеги төлөвлөгөөний төслийг дахин сайжруулах, гадаад орчныг шинжлэхийн зэрэгцээ дотоод хүчин зүйлсийг сайн судлах, зорилтод түвшнээ зөв тодорхойлох, чиглэл хоорондын уялдаа холбоог хангах зэрэг санал зөвлөмж өглөө. Үр ашиг, бүтээмжид суурилсан, инновац, хамтын үйл ажиллагааг дэмжсэн, тогтвортой хөгжлийг хангасан, олон улсын стандартад нийцсэн стратеги төлөвлөгөөний төсөл боловсруулахад МУИС-ийн Бизнесийн сургуулийн эрдэмтэд хамтран ажиллаж байна.
-
15 цаг 45 мин
-
16 цаг 17 мин
-
Уржигдар 18 цаг 58 мин
-
Уржигдар 17 цаг 14 мин
-
Уржигдар 16 цаг 57 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 15 цаг 27 мин
-
Уржигдар 15 цаг 21 мин
-
Уржигдар 11 цаг 54 мин
-
2025-01-04