Нийслэлийн Нэгдүгээр сургуулийн сурагчид “Дархан хил-Эх орон” аялалд оролцлоо
Үйл явдал
/
2022-04-19
Монгол Улсын хөдөлмөрийн баатар зууны манлай, хилчин дэслэгч генерал Б.Цэдэн-Ишийн нэрэмжит хилийн цэргийн 0243 дугаар анги, Нийслэлийн ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуультай хамтарч “ДАРХАН ХИЛ-ЭХ ОРОН” сэдэвт аяллын хичээлийг зохион байгууллаа.

Энэхүү аянд Нэгдүгээр сургуулийн 11 дүгээр ангийн сурагчид хамрагдсан бөгөөд сурагчдад Хил хамгаалах байгууллагын түүхэн замнал, үүсэл хөгжлийн талаар танилцуулга хийж, хилийн багана, тэмдэгтийг үзүүлж, сонирхуулжээ. Тус аяллаар дамжуулан хүүхэд залууст хилч, эх оронч үзлийг төлөвшүүлэх, эх орноороо бахархах сэтгэлгээг суулгахад оршиж байгаа юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.254.90)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.