Барилга, хот байгуулалтын сайдын ээлжит шуурхай хуралдаан боллоо
Үйл явдал
/
2022-04-20
Сайдын ээлжит шуурхай хуралдаан 2022.04.18-ны өдөр боллоо. Шуурхай хуралдааны эхэнд яамны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбат газар хэлтсүүдийн өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлыг багцлан танилцуулав.
 
Мөн “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Ц.Амарсанаа Барилгын материалын үнийн индексийг батлуулсан болон түр журмын талаар, “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн захирал Л.Батжаргал Ногоон нуур орчмын “1008” айлын орон сууцны хорооллын газар шорооны ажлыг эхлүүлж байгаа талаар, Хот суурины усан хангамж, ариутгал татуургын ашиглалтын үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурь Дундговь аймгийн цэвэрлэх байгууламж удахгүй ашиглалтад орно, гэвч зарим нэг техник саатсан талаар, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга А.Энхманлай өнгөрсөн хугацаанд тус газраас хийж хэрэгжүүлсэн ажлуудынхаа хүрээнд мэдээлэл тавилаа.
 
Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар танилцуулагдсан мэдээллүүдийн хүрээнд зарим асуудлыг тодруулж, улмаар яамны газар хэлтэс, харьяа байгууллагуудын удирдлагуудад холбогдох үүрэг даалгаваруудыг өглөө. Үүнд:
  • Газрын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барихад бэлдэх,
  • Төсвийн тодотголтой холбоотойгоор Барилгын материалын үнийн индексийн мэдээллээ танилцуулах,
  • ТОСК-ийн удирдлагад Хөгжлийн банкны өр барагдуулах ажлаа эрчимжүүлж, “Шинэ Яармаг” хорооллын авсан зээлээс өрөө салгаж, асуудлыг шийдвэрлэх, Цаашлаад “1008”, “Солонго” “Залуус” хорооллынхоо ажлыг эхлүүлж дараа дараагийнхаа ажилд яаралтай орох,
  • “Туул-1” коллекторын асуудлаар Улаанбаатар хотын ерөнхий менежертэй очиж уулзаад танилцуул. УБ хотын хэмжээнд хоногт 170 мянган куб бохир хүлээн авч цэвэрлэж байна. Харин цэвэрлэх хүчин чадал 160 мянган куб байна. Иймээс шинэ цэвэрлэх байгууламжийн ажлыг яаравчилж, дуусгах хэрэгтэй. Аливаа ажилд сэтгэл гаргаж ажиллах.
  • Хуулийн төслүүд, төлөвлөлтүүд, том төслүүдийнхээ ажлыг орхигдуулахгүйгээр явуулах,
  • Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн ажлын явцыг ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржид газар дээр нь үзүүлж танилцуулах,
  • Салбарын эрсдлийг сайтар тооцоолж ажиллах зэрэг чиглэлээр үүрэг даалгавар өглөө.

  

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.255.140)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.