Баянхонгор аймагт ойн зурвас шинээр байгуулагдаж байна
Үйл явдал
/
2022-04-20
Шинэ суурьшлийн бүсийн хойд хэсэгт 3км урттай, 100 метрийн өргөнтэй 30 га газарт ойн зурвас шинээр байгуулах ажлыг эхлүүллээ.

Салхи, тоос шороог багасгах ногоон байгууламжийг нэмэгдүүлж, мод бутыг тарьж ургуулах нь хамгийн чухал ажлуудын нэг юм. Тиймээс аймаг орон нутгийн дэмжлэгтэйгээр хайс хамгаалалтыг шинээр хийх эхний ажлыг Баянхонгор Тохижилт Үйлчилгээ ОНӨААТҮГ-ын ажилчид гүйцэтгэж байна.

Хайс, хамгаалалт бүрэн хийгдснээр мод бут тарих ажил эхэлнэ.

Мөн шинээр худаг гаргаж, усалгааг шийдвэрлэн ажиллах юм.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.144.229)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.