АНУ болон Их Британи Украинд бодлогогүй бодлого явуулсны үр дүнд дэлхийг хамарсан хямрал дэгдсэний хариуцлагыг хүлээн зөвшөөрч, «Киевийн амьтны хүрээлэнд» «гар бөмбөг» нийлүүлэхээ зогсоох цаг нь болсон. Яагаад гэвэл үр дүн нь дэлхий нийтэд харамсалтайгаар төгсөж болзошгүй» - хэмээн Оросын парламентын гишүүн өөрийн Telegram-сувагтаа Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоны Лондон тун удахгүй Украинд батлан хамгаалахад нь шаардлагатай хэрэгслүүдийг, тэр дундаа хуягт техникийг нийлүүлнэ» гэсэн мэдэгдлийг талаар өөрийн сэтгэгдлээ бичжээ.
Ийнхүү тохиолдолд энд батлан хамгаалахын тухай бус, харин «Киевийн дэглэмийн барууны кураторууд» нь Украиныг Оростой сөргөлдөх талбар болгон үргэлжлүүлэн ашиглах хүсэл эрмэлзлийн тухай яриа өрнөх болно» хэмээн Слуцкий онцлон тэмдэглэв.
Дэлхийн аюулгүй байдалд ийнхүү хариуцлагагүй хандах нь урьдчилан таамаглах аргагүй үр дагаварт хүргэж болзошгүйг Москва анхаарууллаа. Хэрэв үүнийг ойлгохгүй байгаа бол ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын хэлсэн шиг Украинд нийлүүлэх зэвсэг агуулсан аливаа ачаа нь Киевийн дэглэмийг цэрэггүйжүүлэх тусгай ажиллагааны хүрээнд манай Зэвсэгт хүчний хууль ёсны бай болох магадлалтай. Ер нь иймэрхүү юм аль хэдийн болоод эхэлсэн» гэж Слуцкий бичжээ.
-
17 цаг 52 мин
-
18 цаг 24 мин
-
Уржигдар 18 цаг 58 мин
-
Уржигдар 17 цаг 14 мин
-
Уржигдар 16 цаг 57 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 15 цаг 27 мин
-
Уржигдар 15 цаг 21 мин
-
Уржигдар 11 цаг 54 мин
-
2025-01-04