Тэрбээр "Манай улс хоорондын авто зам, хил орчмын дэд бүтцийг өргөжүүлэн хөгжүүлэх нь туйлын чухал гэж үзэж байна. Хилийн боомтууд болон тэдгээрт тохирсон авто зам, төмөр замын хэсгийг өргөтгөх талаар улсын удирдлагуудад хүсэлт тавих нь зүйтэй гэж үзэж байна. Мөн Соловьевскийн авто замын боомт болон Орос, Монголын талаас ойртож буй замыг нь шинэчлэх шаардлагатай гэж үзэж байна. Шаардлагатай бүх нөхцлийг бүрдүүлж, төмөр замын шалган нэвтрүүлэх боомтыг сэргээнэ" гэж А.Осипов хэлэв.
Дотоодын үйлдвэрлэгчид Монгол Улсад тоосго, төмөр бетон эдлэл, барилгын хольц нийлүүлэхэд бэлэн байгаа, мөн мод боловсруулах бүтээгдэхүүн, уул уурхайн тоног төхөөрөмж, цутгамал бүтээгдэхүүн, чихэр, гэр ахуйн болон автомашины химийн бүтээгдэхүүн экспортлох боломж байгааг Забайкальскийн хязгаарын тэргүүн тэмдэглэв. Түүнчлэн тухайн бүс нутагт үржлийн адуу нийлүүлэх ажлыг зохион байгуулж болно. Зааврыг биелүүлэх ажлыг Забайкальскийн хязгаарын Төлөвлөлт хөгжлийн яам хариуцна.
Дорнод аймгийн Засаг дарга А.Осиповын саналыг дэмжиж, хоёр нутаг дэвсгэрт аялал жуулчлалыг хөгжүүлэх, хууль хяналтын байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь чухал гэж үзэж байгаагаа тэмдэглэв. Мөн энэ үеэр М.Бадамсүрэн экспортын бүтээгдэхүүний гаалийн тариф хэт өндөр байгаад анхаарал хандуулав.
-
17 цаг 56 мин
-
18 цаг 28 мин
-
Уржигдар 18 цаг 58 мин
-
Уржигдар 17 цаг 14 мин
-
Уржигдар 16 цаг 57 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 15 цаг 27 мин
-
Уржигдар 15 цаг 21 мин
-
Уржигдар 11 цаг 54 мин
-
2025-01-04