Сонгинохайрхан дүүргийн 91-р цэцэрлэг дээр нээлттэй үзүүлэх арга хэмжээ боллоо
Үйл явдал
/
2022-04-21
Боловсрол Шинжлэх ухааны Яамны “Чадварлаг багш” хөтөлбөр, Сонгинохайрхан дүүргийн “Боловсрол” төслийн хүрээнд “Бүтээлч багш - Шилдэг бүтээл” шалгаруулах арга хэмжээ боллоо. Энэ арга хэмжээ тэргүүний 91 дүгээр цэцэрлэг дээр зохион байгуулсан бөгөөд “Зөвийг хэвшүүлж, хамтдаа хөгжье”, “Хүүхэд эрхэм хэрэглэгч - Эрүүл хоол” нээлттэй үзүүлэх үйл ажиллагаа болсон юм.

Нээлттэй үзүүлэх үйл ажиллагаанд Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ болон 5, 6 дугаар хорооны төлөөллүүд болон төрийн өмчийн цэцэрлэгийн багш, ажилчид, эцэг эх, асран хамгаалагч нар оролцлоо. Энэ үеэр сургалтын хэрэглэгдэхүүний шинэ санаа, шилдэг бүтээлийн арга зүйтэй танилцаж, цэцэрлэгийн хүүхдийн эрүүл хоол хүнс, хангамжийн талаар санал бодлоо солилцлоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.37.126)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.