Баянгол дүүрэг “Халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх” тухай сургалтыг амжилттай зохион байгууллаа
Үйл явдал
/
2022-04-21
Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газар болон Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран “Халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх” тухай  ерөнхий боловсролын сургуулийн эрүүл мэндийн багш, нийгмийн ажилтан, эмч нарт мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, чадавхжуулах сургалтыг өнөөдөр (2022.04.20) амжилттай зохион байгууллаа. 

Сургалтад Дүүргийн төрийн өмчийн 19 сургуулийн эрүүл мэндийн багш, эмч, нийгмийн ажилтан хамрагдсан бөгөөд нийт 12 сэдвийн хүрээнд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ ба эрүүл мэнд, Халдварт бус өвчний ойлголт, эрсдэлт хүчин зүйлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах, архи, тамхины хор уршиг, идэвхтэй хөдөлгөөн, анхны тусламж, аюулгүй байдлыг хангах, зонхилон тохиолдох хавдар, амны хөндийн эрүүл ахуй, дархлаажуулалтын хууль болон вакцины ач холбогдол, сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, өсвөр насны нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн замаар дамжих халдвар, вируст хепатитын халдвараас сэргийлэх нь зэрэг сэдвүүдээр онолын товч ойлголт өгч, сүүлийн үеийн судалгаа, тоон баримт, мэдээлэл танилцуулан сургуулийн орчинд гарын дор материал ашиглан эрсдэлийн үнэлгээ хийх аргачлал зааж, мэргэжил аргазүйн дэмжлэг үзүүллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.255.168)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.