Энэ үеэр ХААН банкны Баянгол салбарын захирал Н.Нямбаяр 30 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлж буй энэхүү төслийг дэмжсэнд талархал илэрхийлээд “Төсөл хэрэгжүүлэгчдийн зүгээс ойрын хугацаанд дүүргээс санал болгосон нийтийн эзэмшлийн талбай дээр 3x3 буюу хагас стандарт, бүрэн тохижуулсан сагсны талбайг байгуулан хүлээлгэж өгөх болно. Үүнээс гадна бидэнд дахин нэг хүсэлт байна. Энэ нь иргэдэд санхүүгийн үйлчилгээг хурдан шуурхай, нэг дороос хүргэх үүднээс дүүргийн нутаг дэвсгэрт АТМ центр, КИОСК машин суурилуулах хүсэлтэй байна. Та бүхэн энэ саналыг судлаад боломжтой бол хамтарч ажиллах хүсэлтэй байна” гэсэн юм.
Дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Та бүхний саналыг сонслоо. Манай дүүрэгт “Нарны хороолол”, “Голден парк” гээд хүн ам ихээр төвлөрсөн хороод бий. Иргэдтэй уулзаад санал хүсэлтийг нь сонсож байхад 25 дугаар хороо буюу “Голден парк” хотхоны иргэд, тэр дундаа ахмадууд замын хойно гарч банкны үйлчилгээ авах шаардлага гардаг. Мөн “Нарны хороолол” хүн ам ихтэй. Ямар нэг үйлчилгээ авахад мөн л хүндрэл гардаг гэдгийг оршин суугчид хэлдэг. Дүүргийн хувьд хүн ам ихээр төвлөрсөн дээрх хороод тэр дундаа “Нарны хороолол”-ыг жишиг хороолол болгож хөгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Эхний ээлжинд бид төрийн үйлчилгээг хурдан шуурхай, чирэгдэлгүй хүргэх үүднээс Улсын бүртгэлийн Ерөнхий газраас шинээр нэвтрүүлж байгаа 2 машиныг захиалсан. Эдгээр машинаа дээрх хороодод байршуулахаар төлөвлөсөн. Та бүхний саналыг сонсоод иргэд төрийн үйлчилгээнээс гадна санхүүгийн үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлэх боломжтой гэж харж байна. Дүүргийн зүгээс тодорхой байршлыг судлаад танилцуулах боломжтой” гэсэн юм.
-
21 цаг 4 мин
-
21 цаг 36 мин
-
Уржигдар 18 цаг 58 мин
-
Уржигдар 17 цаг 14 мин
-
Уржигдар 16 цаг 57 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 15 цаг 27 мин
-
Уржигдар 15 цаг 21 мин
-
Уржигдар 11 цаг 54 мин
-
2025-01-04