Чуулганы эхэнд аймгийн хүүхэд хамгааллын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлууд, Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн өнөөгийн байдал, гарц шийдэл, Хүүхдийн хүмүүжилд эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн оролцоо, хариуцлага, хандлага, Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэргийн нөхцөл байдал, шийдвэрлэх арга зам, Хүүхдийн эрхийг хангахад эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмж, хариуцлага, хамтын ажиллагаа, ил тод байдал, Боловсролын үйлчилгээний чанар, хүртээмж, хариуцлага, олон нийтийн оролцоо сэдэвт илтгэлүүдийг салбарын мэргэжилтнүүд танилцууллаа.
Чуулганаар хүүхдийн өмнө үүрэг хүлээгчид хүүхдийн эрхийн хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, гарц шийдлийг нээлттэй хэлэлцэж санал дэвшүүллээ.
Аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Д.Бауыржан нээлтийн үеэр хэлсэн үгэндээ Хүүхэд гэдэг энэ ертөнцийн хамгийн гэгээхэн ертөнц. Хүүхдийн байгаа газар үргэлжид инээд хөөр цалгиж, аз жаргал бялхаж байдаг. Тэдний ирээдүйн амьдрал, хандлага төлөвшилт томчууд биднээс, энэ нийгмээс хамаардаг гэдгийг бид алхам тутамдаа санах ёстойг онцлов.
Чуулганд аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгчид, Хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүд, бүх шатны засаг дарга нар, Хүүхдийн эрхийн хууль эрх зүйн хорооны гишүүд, Хамтарсан баг, Хүүхдийн элч, Хүүхдийн оролцооны байгууллагын төлөөллүүд, Төрийн захиргааны болон хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл, Эцэг эхийн зөвлөлийн төлөөлөл, Ерөнхий боловсролын сургууль, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын төлөөллүүдээс бүрдсэн 300 гаруй хүүхдийн өмнө үүрэг хүлээгчид оролцов.
-
20 цаг 51 мин
-
21 цаг 23 мин
-
Уржигдар 18 цаг 58 мин
-
Уржигдар 17 цаг 14 мин
-
Уржигдар 16 цаг 57 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 15 цаг 27 мин
-
Уржигдар 15 цаг 21 мин
-
Уржигдар 11 цаг 54 мин
-
2025-01-04