Мөн чуулган дээр "Уран гар-2022" уралдаанд оролцогчдын шилдэг бүтээлээр үзэсгэлэн гаргасан бөгөөд 150 гаруй урлаачийн 500 гаруй бүтээл дэлгэгдлээ. Оролцогчид маань энэхүү уулзалтын хүрээнд туршлага солилцож, хоорондоо танилцаж цаашид хамтран ажиллах зэрэг олон талын хэрэгтэй мэдээллийг солилцсон гэдэгт итгэлтэй байна.
Энэхүү үйл ажиллагааг гар урлаач иргэдийн бүтээлч үйл ажиллагааг дэмжих, үндэсний өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх, салбар дундын уялдаа холбоог сайжруулан үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэлэг санаа, технологи нэвтрүүлэн ур чадварыг дэмжих зорилгоор хамт олны хамтаар хэрэгжүүллээ.
Энэхүү чуулга уулзалтын ач холбогдол нь урт болон дунд хугацааны бодлого хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, оёмол бүтээгдэхүүний эрэлт ихтэй төрийн болон томоохон аж ахуйн нэгж байгууллагыг оёдлын үйлдвэрлэл эрхлэгчтэй холбох, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, зах зээлийг нь дэмжих замаар хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх юм.
Үйл ажиллагааг дэмжин чуулга уулзалтад оролцсон Хөдөлмөр эрхлэлтийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Дамбий, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв, НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн, Сонгинохайрхан дүүргийн Нийгэм, цахим бодлогын хорооны төлөөлөгч нар болон ААН-ын төлөөлөл, өрхийн болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэг гар урлаач, оёдлын бизнес эрхлэгчиддээ ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье
-
21 цаг 8 мин
-
21 цаг 40 мин
-
Уржигдар 18 цаг 58 мин
-
Уржигдар 17 цаг 14 мин
-
Уржигдар 16 цаг 57 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 15 цаг 27 мин
-
Уржигдар 15 цаг 21 мин
-
Уржигдар 11 цаг 54 мин
-
2025-01-04