Онлайн хэлэлцүүлэгт Кыргызстан, Узбекистан, Белоруссийн их дээд сургуулиудын төлөөлөгчид оролцов. Бага хурлын хэлэлцүүлэгт олон улсын боловсролын салбарт оросын боловсролын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хамтарсан эрдэм шинжилгээний хурлуудыг зохион явуулах, хэлний бус их дээд сургуулиудад бэлтгэгдэж буй мэргжилтнүүдийн сургалтанд «гадаад хэл» хэмээх хичээлийн үүрэг ач холбогдол гэх мэт сэдвүүдийг хөндсөн илтгэлүүдийг сонсгов.
Орос Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Русский Дом в Улан-Баторе-ийн орлогч захирал Валерия Кильпякова орос, гадаадын их дээд сургуулиудын багш нарт мэндчилгээ дэвшүүлж «Орос Улсын Засгийн Газрын тэтгэлэгт оролцох улмаар цаашид оросын их дээд сургуулиудад суралцуулах зорилгоор Монгол Улсын сургуулиудын төгсөгчдийн дунд сургалт явуулж бэлтгэх» зорилго бүхий үйл ажиллагааныхаа тухай танилцуулж Красноярскийн хөдөө аж ахуйн улсын их сургуулийг Русский Дом в Улан-Баторе-ийн талбайд 2022 оны намар болох боловсролын үзэсгэлэнд оролцохыг урив.
Русский Дом в Улан-Баторе-ийн захиралын ү.г. Валерия Кильпякова: «Оросын дэээд боловсролын систем нь эдийн засгийн янз бүрийн салбарын мэргэжилтнүүдийг чанартай бэлтгэх сайхан уламжлалтай учир сурагч, оюутан тэр дунда монголын хүүхэд залуучуудын дунд мэргэжлийн баримжаагаа зөв олох талаар явуулж буй ажил маш чухал бөгөөд тулгамдсан асуудлын нэг болоод байна. Одоо бол залуучуудын анхаарлыг оросын нийслэл эсвэл Санкт-Петербург хотын их дээд сургулиудад төдийгүй ОХУ-ын бүс нутаг дахь их дээд сургуулиудад хандуулах нь бидний шийдвэрлэх ёстой зорилт мөн. Манайд Красноярск, Новосибирск, Улаан-Үүд болон Монгол Улстай залгаа ойрхон бүс нутагуудад чанартай их дээд сургуулиуд байдаг шүү дээ гэж ээ».
Красноярскийн ХААИС-ийн Олон улсын харилцаа бизнесийн төвийн тэргүүн Юлия Оленцова: «Манай уулзалтын зорилго нь боловсролын шинжлэх ухаанд их дээд сургуулиудын явуулж ирсэн үйл ажиллагааны үр дүнг хэлэлцэж улмаар гадаадын оюутнуудыг их дээд сургуулиудад хэрхэн суралцуулах тухай шилдэг санаа, практик ажлын туршлагаасаа солилцоход оршино.Боловсролын салбарт хуримтлагдсан их дээд сургуулиудын туршлагыг нэгтгэсэн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцсон Русский Дом в Улан-Баторе-д гүн талархал илэрхийлье. Энэ ажил бол «КрасХААИС-ийг 2020-2030 онд хөгжүүлэх стратегийн» бүрэлдүүн хэсэг юм».
Боловсролын арга хэмжээг Монгол Улсын Засгийн Газар сайшан дэмжиж эрдэм шинжилгээний онлайн бага хурлын нэр дээр Монгол Улсын Боловсрол шинжлэх ухааны яамны мэндчилгээг ирүүлсэн юм.
Монгол Улсын Боловсрол шинжлэх ухааны яамны боловсролын сангийн дарга Д. Гарди: «Монгол Улсын Боловсрол шинжлэх ухааны яамны нэрийн өмнөөс болон хувиасаа Монгол Улсад эрэлт хэрэгцээтэй байгаа хөдөө аж ахуйн салбарын өндөр боловсролтой мэрэгжилтнүүдийг бэлтгэх хийгээд боловсролын салбар дахь монгол-оросын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд үлэмж их хувь нэмэр оруулсан Красноярскийн хөдөө аж ахуйн улсын их сургуульд гүн талархал илэрхийлье гэж ээ
-
21 цаг 0 мин
-
21 цаг 32 мин
-
Уржигдар 18 цаг 58 мин
-
Уржигдар 17 цаг 14 мин
-
Уржигдар 16 цаг 57 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 15 цаг 27 мин
-
Уржигдар 15 цаг 21 мин
-
Уржигдар 11 цаг 54 мин
-
2025-01-04