“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгүүд хамтран ажиллах “Санамж бичиг” үзэглэлээ
Үйл явдал
/
2022-04-23
 Монгол Улсын Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай хамтран  ажиллах, цаашид харилцаагаа өргөжүүлэх, харилцан туслалцаа үзүүлэх зорилго бүхий “Санамж бичиг” байгуулан, талууд гарын үсэг зурсан байна. Санамж бичигт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн Ерөнхийлөгч Г.Алтанзаяа нар гарын үсэг зурж, баталгаажуулжээ.

Хамтын ажиллагааны “Санамж бичиг” байгуулсантай холбоотойгоор Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгээс Эрдэнэт үйлдвэрийн санхүү бүртгэлийн ажилтнуудад сургалт зохион байгуулав. Сургалтаар олон улсын татвар, давхар татварын гэрээ, хувь хүний орлогын албан татвар болон татварын багц хуулиуд сэдвээр мэдээлэл өгч, хэлэлцүүлэг хийсэн  байна. Мөн Эрдэнэт үйлдвэрийн Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтэс болон Татварын албатай хамтран Орхон аймгийн нийт санхүү бүртгэлийн ажилтан, нягтлан бодогчдыг Татварын багц хуулийн сэдвээр сургалтад хамруулав. 

     “Монгол улсын Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг 2004 онд үүсэн байгуулагдсан. Татварын алба болон татвар төлөгч иргэдийн хооронд гүүр болж ажиллах зорилготой тус байгууллага нь төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажилладаг. Энэ хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай хамтран ажиллах санамж бичиг үзэглэж, татварын хууль тогтоомж, судалгааны  чиглэлээр шат дараатай сургалт зохион байгуулахаар боллоо” гэж тус нийгэмлэгийн Гүйцэтгэх захирал Ц.Болормаа сургалтын үеэр ярилаа. Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн дарга бөгөөд Ерөнхийлөгч Г.Алтанзаяа тэргүүтэй тус нийгэмлэгийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн сургалт хэлэлцүүлгийн дараа Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах аж. 

Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.47.218)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.