Өмнөговь аймаг “Хүүхдэд ээлтэй орон нутаг" хөтөлбөрийн хүрээнд
Үйл явдал
/
2022-04-23
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 2022 оны төлөвлөгөөнд "Хүүхдэд ээлтэй орон нутаг" зорилт тусгагдсан. Тус хөтөлбөрийн хүрээнд аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдаж байгаа "НАЙРАМДЛЫН ӨДРҮҮД" арга хэмжээ 4-р сарын 22-25 ны өдрүүдэд Өмнөговь аймагт болж байна.
Олон улсын “Найрамдал” цогцолбор, аймгийн ЗДТГ, НБХ, ГБХЗХГ хамтран тус үйл ажиллагааг явуулж байгаа бөгөөд хүүхдэд ээлтэй амрах орчинг сурталчлах, хүүхэд, өсвөр үеийнхэнтэй ажиллах арга зүй, эерэг харилцаа хандлага төлөвшүүлэх сургалт, хөтөлбөрийг төрөлжсөн хэлбэрээр зохион байгуулах, хүүхдийн хөгжил оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн зуслангийн туршлага арга зүйгээс суралцах зэрэг хамтын ажиллагааг өргөжүүлэхэд "Найрамдлын өдрүүд"-ийн зорилго оршиж байна.
 
 
  
Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.234.188)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.