Өмнөговь аймаг “Явуулын оффис” арга хэмжээ Баяндалай сумын Баян багаас эхэллээ
Үйл явдал
/
2022-04-23
Төв суурин газарлуу байнга очих боломжгүй, төрийн үйлчилгээг тогтмол авч чадахгүй байгаа малчид иргэддээ төрийн үйлчилгээг нэг дороос багт нь очиж хүргэхээр “Явуулын оффис” арга хэмжээг зохион байгуулж Баяндалай сумын 3 багт 4 сарын 20-22 өдрүүдэд ажиллаж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн Засаг дарга Р.Сэддорж, аймгийн ИТХ-д Баяндалай сумаас сонгогдсон төлөөлөгч, аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Нацагдорж, аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Т.Дөлбаяр болон албаны бусад дарга мэргэжилтнүүд ажиллаж иргэдэд мэдээлэл өгч, саналуудыг хүлээн авч ажиллаж байна.
Арга хэмжээнд НДХ, ХХҮГ, Мал эмнэлгийн газар, Татварын хэлтэс, ГХБХБГ, ХХААГ, аймгийн ЗДТГ-ын хэлтэс, агентлагуудын мэргэжилтнүүд мөн БОЭТ-ийн эмч нар, эмийн сан, үсчин, гуталчин гэх мэт хэрэгцээ шаардлагатай байгаа үйлчилгээг нэг дор үзүүлж байна. БОЭТ-ийн нарийн мэргэжлийн эмч нар чих хамар хоолой, дотор, дүрс оношилгоо, эмэгтэйчүүдийн үзлэг оношилгоог газар дээр нь хийж эмийн эмчилгээ шаардлагатай иргэд эмийн сангийн үйлчилгээг авч байна. Мөн нийтийн үйлчилгээний үсчин, гуталчин зэрэг үйлчилгээ үзүүлж байгаа нь хаврын ид ажлын үед малчид иргэдийн цаг завыг хэмнэсэн үйл ажиллагаа болж байгааг иргэд хэлж байна. Мөн аймгийн хэмжээнд зарлагдаж байгаа төсөл хөтөлбөрүүдийг танилцуулж, төрийн байгууллагуудын үйлчилгээг газар дээр нь өгч ажиллаж байна. Уулзалт арга хэмжээний үеэр аймгийн ХЖТ-ын уран бүтээлчид урлаг соёлын арга хэмжээгээр иргэдэд үйлчилж байна.
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.148.113.229)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.