Баянхонгор аймгийн Хүнс болон Гуталчдын холбооны гишүүд Улаанбаатар хотноо туршлага судлах аялалд хамраглаа
Үйл явдал
/
2022-04-23
Баянхонгор аймгийн 2022 оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан мэргэжлийн холбоодыг чадавхжуулах, үйл ажиллагааг дэмжих ажлын хүрээнд гуталчдын холбоо, хүнсчдийн холбоодын 40 гаруй төлөөллийг 2022 оны 04 дүгээр сарын 19-20-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо туршлага судлууллаа.

Туршлага судлах аяллын хүрээнд Гуталчид гутал үйлдвэрлэлийн түүхий эд арьс шир боловсруулах, арьс, ширний лаборатори, гутлын түүхий эд материалын үйлдвэр “Мон ирээдүй ХХК”, “Лугати ХХК”, “Дархан минж ХХК”, гутлын хими цэвэрлэгээний “Си Эс Эл ХХК” /Shoes love/-тай тус тус танилцсан бол манай хүнсчид хүнсний манлай үйлдвэр “Траст трейд ХХК”, гялгар уут, сав баглаа боодлын үйлдвэр “Об пластик ХХК”, хүнсний салбарын тэргүүлэх мэргэжилтэн бэлтгэдэг “Технологийн дээд сургууль”-иар тус тус зочлов.

Туршлага судлах аялалд хамрагдсан Салбар бүрийн төлөөлөл өөрийн мэдлэг мэдээллээ дээшлүүлж, хамтран ажиллагаагаа тэлж, орон нутагт шинэ техник технологи нэвтрүүлж ажиллах зорилго өвөртлөн ирлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.74.25)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.