УБТЗ-ын "Улаанбаатар татах хэсэг" хөдөлмөрийн аюулгүй байдлын үзүүлэлтээрээ тэргүүлжээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-04-23
 
Энэ жил улс орон даяар үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, ХАБЭА-н мэдлэг, мэдээллийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах ажлыг “ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭЕРЭГ СОЁЛЫГ ХАМТДАА ТӨЛӨВШҮҮЛЬЕ” уриан дор тэмдэглэж байна. Аяны хүрээнд байгууллагууд сайн туршлагаа хуваалцах нь энэ ажлын нэг зорилго юм.
Өнгөрсөн жил буюу 2021 онд “Эрүүл, аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага”-аар тодорсон аж ахуй нэгжүүдийг хүндэтгэж талархал илэрхийллээ.
Эрчим хүчний салбарын шилдгээр:
"Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" Төрийн өмчит хувьцаат компани
Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ Зүүн хараа салбар
Төрийн болон үйлчилгээний салбарын шилдгээр:
Нийслэлийн Баянгол дүүргийн 38-р дугаар сургууль
Гэмтэл согог судлалын үндэсний төв
Орхон аймгийн 4-р цэцэрлэг
Радио телевизийн Үндэсний сүлжээ
Барилгын салбарын шилдгээр:
Улаанбаатар БҮК хувьцаат компани
Таванбогд проперти ХХК
Уул, уурхай олборлолтын салбарын шилдгээр:
Ачит ихт ХХК
Хүрэн толгой коал майнинг ХХК
Зам тээврийн салбарын шилдгээр:
Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг, Улаанбаатар татах хэсэг
Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг, Толгойт өртөө
Боловсруулах үйлдвэрлэлийн салбарын шилдгээр:
Милко ХХК
Сүү ХХК тус бүр шалгарсан байна. Энэ удаад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд П.Зулпхар тэргүүтэй албаныхан Зам тээврийн салбарын шилдгээр шалгарсан Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг, Улаанбаатар татах хэсгийн үйл ажиллагаатай танилцлаа
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.151.32)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.