Энэ хүрээндээ 2021 оны 12-р сард /2022 оны улсын төсөв батлагдсаны дараа/ гэр хорооллыг дахин төлөвлөлтөд оруулах зураг төслийн ажлыг “Ди Эл Ти” ХХК-аар гүйцэтгүүлж эхэлсэн байдаг. Тэгвэл “Ди Эл Ти” ХХК –иас Баянхонгор сумын гэр хорооллын оршин суугчдын санал хүсэлт, холбогдох мэргэжлийн байгууллагуудын зөвлөмж дүгнэлтийг үндэслэн 4 сар гаруйн хугацаанд боловсруулан зураг төслөө улсын экспертизид оруулснаар өнөөдөр буюу 2022.04.22-ны өдөр 11 хэсэг цомог бүхий гэр хорооллыг дахин төлөвлөлтөд оруулах иж бүрдэл зураг төслийг аймгийн Засаг дарга Д.Мөнхсайханд хүлээлгэн өглөө.
Ажлыг богино хугацаанд чанартай гүйцэтгэсэн тус компанийн удирдлага, инженер хамт олонд аймгийн удирдлага талархал илэрхийлээд зураг төслийн дагуу дахин төлөвлөлтийн ажлыг энэ 05-р сараас эхлүүлэх болно гэв.
Манай аймаг Гэр хорооллыг дахин төлөвлөлтөд оруулах гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг хуулийн хугацаанд эрт зарласнаар гүйцэтгэгчээр барилга угсралтын “В-Soft” констракшн шалгарч ажлаа удахгүй эхлүүлэхээр болоод байна.
Баянхонгор аймаг гэр хорооллоо орон сууц, барилга байгууламж, дулаан хангамж, ус хангамж, ариутгах татуурга, цахилгаан, холбоо зэргээр дэд бүтцийг цогцоор нь шийдвэрлэн дахин төлөвлөлтөд оруулах болно.
-
22 цаг 55 мин
-
23 цаг 27 мин
-
Өчигдөр 09 цаг 48 мин
-
Өчигдөр 09 цаг 23 мин
-
Уржигдар 18 цаг 58 мин
-
Уржигдар 17 цаг 14 мин
-
Уржигдар 16 цаг 57 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 15 цаг 27 мин
-
Уржигдар 15 цаг 21 мин
-
Уржигдар 11 цаг 54 мин
-
2025-01-04