Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон хатагтай Дэйрдрэд “Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсонд баяр хүргээд “Монгол Улсын төсвийн орлогын 4/1 хувийг, экспортын 90 гаруй хувийг уул уурхайн салбар бүрдүүлдэг бөгөөд манай улсын экспортын голлох бүтээгдэхүүний нэг нь зэсийн баяжмалын экспорт байдаг. Та бидний хамтран гүйцэтгэх чухал ажил бол Оюу толгойн далд уурхайн тогтвортой үйлдвэрлэл, ил уурхайн үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах явдал юм. Таны хувьд усны менежментийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай учир усны нөөц багатай, говийн эмзэг экологийн бүсэд байрладаг Оюу толгой төсөлд чухал ач холбогдол өгч, орон нутгийн иргэдтэй харилцах харилцааг сайжруулах зэрэгт хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэв.
Дэлхий дахин ногоон эрчим хүч, цахилгаан автомашины үйлдвэрлэлд анхаарал хандуулж буй энэ үед ашигт малтмалын эрэлт, хэрэгцээ өсөх нь тодорхой болж байна. Ялангуяа зэсийн хэрэглээ 2050 он гэхэд 2-3 дахин нэмэгдэж, чухал ашигт малтмалын эрэлт өсөх хандлага бий. Харин нүүрсний хэрэглээ буурах төлөвтэй учир монголчууд дэлхийн уул уурхайн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах зайлшгүй шаардлага үүсэж байгааг хөндөөд Оюу толгой ордын хувьд тогтоогдсон нөөцийг бүрэн гүйцэт ашиглах нь Монгол Улсын хувьд чухал гэдгийг Г.Ёндон сайд тодотгов. Мөн УУХҮЯ-наас боловсруулж буй “Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-д ESG буюу байгаль орчин, нийгэм, засаглалын асуудлыг тусгаж, энэ хүрээнд техникийн ажлын хэсгийг байгуулсан. Ингэснээр зарим ойлголтын зөрүүг арилгаж, ойлголцолд хүрэхэд ихээхэн тустай байгаа бөгөөд энэ чиглэлд Рио Тинто компани хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлээд өнгөрсөн 7 хоногт Австрали Улсын Брисбани хотод төвтэй далд уурхайн судалгааны төвийн төлөөлөлтэй уулзсан талаараа дурдав.
Уулзалтын төгсгөлд хатагтай Дэйрдрэ “Ордын нөөцийг бүрэн ашиглахын тулд бидний зүгээс чадах бүхнээ хийж, байгаль орчин, орон нутгийн тогтвортой хөгжлийг бий болгохын төлөө хичээн ажиллана. Цаашид бүрэн итгэлцэлд тулгуурласан түншлэлийг бэхжүүлж, Техникийн ажлын хэсгээр дамжуулан мэдээлэл солилцох, мэдээлэл хуваалцах үйл явцыг аль болох үр ашигтай байлгах чиглэлээр анхаарч ажиллах болно” хэмээсэн юм.
-
17 цаг 17 мин
-
Уржигдар 18 цаг 59 мин
-
Уржигдар 18 цаг 57 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 00 мин
-
Уржигдар 16 цаг 46 мин
-
Уржигдар 13 цаг 00 мин
-
Уржигдар 12 цаг 21 мин
-
Уржигдар 11 цаг 42 мин
-
Уржигдар 11 цаг 00 мин
-
Уржигдар 10 цаг 28 мин
-
Уржигдар 09 цаг 48 мин
-
Уржигдар 09 цаг 24 мин
-
Уржигдар 09 цаг 23 мин
-
2025-01-09
-
Уржигдар 12 цаг 21 мин
-
2025-01-04
-
Уржигдар 11 цаг 42 мин