Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэхэд МАТЕРИАЛ ЗӨРЧИЛГҮЙ гэж Дээд шүүх үзжээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-05-14

Монгол Улсын дээд шүүх АН-ын даргыг бүртгүүлэх материалыг иж бүрэн гэж үзэж, нэмэлтээр материал шаардахгүй, сонсох ажиллагаа хийх шаардлагагүй гэж үзлээ.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргалд Улсын дээд шүүхээс хариу өгчээ. И.Мөнхжаргал энэ сарын 6-нд АН-ын даргыг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэхэд Х.Баттулгын эрх ашиг хөндөгдөх тул нам болон түүнээс өөрөөс нь тайлбар, санал ав, сонсох үйл ажиллагаа зохион байгуулахыг хүссэн юм. Харин Монгол Улсын дээд шүүх АН-ын даргыг бүртгүүлэх материалыг иж бүрэн гэж үзэж, нэмэлтээр материал шаардахгүй, сонсох ажиллагаа хийх шаардлагагүй гэж үзжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.50.222)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.