АРДЧИЛЛЫН АНХДАГЧ ПАРТИЗАН ДОГМИДЫН СОСОРБАРАМ
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-05-15

Баянхонгорчуудын бахархал болсон суу алдарт хүмүүсийн нэг нь яах аргагүй СОСОРБАРАМ ГАВЬЯАТ мөн. Баян-Овооны ТОВГОРЫН БУУЦАНД төрсөн хүн чинь ОВГОР байхгүй яах юм бэ! Хэнхэлзэж, ханхалзаж явдаг тэрбээр сүүлийн үед ард түмний дайсан мэт болов.  1990 оны цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалын анхны цуглаанд үг хэлж, ард түмнээ сэнхрүүлэх үг хэлж, улстөрийн НОЦТОЙ ИЛТГЭЛ тавьж, АРДЧИЛЛЫН ТӨЛӨӨХ ТЭМЦЭЛ, ӨЛСГӨЛӨН, ЖАГСААЛ ЦУГЛААНД манлайлан оролцож явсан  зураг нь өнөө цагт бараг түүх болон хуучирчээ!

2017 оны төрийн тэргүүний сонгууль өөрийн нутаг нэгт дүү Халтмаагийн Баттулгыг тултал нь дэмжиж, уулзалт бүрт нь оролцож үг хэлж явсан тэрбээр 2019 оноос гэнэт муудалцаад, дургүй болж эхэлсэн байдаг. Тэгвэл өнөөдөр Х.Баттулгыг ҮЗЭН ЯДАГЧ болж хувирав. Бараг л ТУСГААР ТОГТНОСОН МОНГОЛ УЛСЫН ДАЙСАН хэмээн цоллож дөвчигнөж байгаад нүүр лүүгээ “АЛТАН ТАРИАН ГУРИЛ ЦАЦУУЛАВ”. Мэдээж энэ үйлдэлд олон нийтэд таалагдаагүй нь илт. Со гавьяатын солиорол мэт зан авчир ч бас таалагдсангүй.

С.Эрдэнийг дагаж 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд явахдаа ч, Ц.Элбэгдоржтой хамт уулзалт цуглаанд суухдаа ч тэр ямагт  нэг хүнийг муулна. Нэг хэсэг Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж хоёрыг Ардчиллын анхдагч С.Зориг агсныг хөнөөсөн хэмээн хардаж сэрдэж явсан тэрбээр өнөө хэдтэйгээ одоо хүзүү сээрээ холбочихсон хатирч яваа эрхэм. Ард түмэн түүнээс “АРД КИНО ТЕАТРАА АВЪЯ” гэдэг ч тэр АРДЧИЛЛАА эхлээд авар гэж зүтгэсээр яваа.   2016 оны эхээр гэв гэнэт АРДЧИЛСАН НАМААС гарчихсан тэрбээр НҮҮРЭЭ ГУРИЛААР будуулсаныхаа дараа НАМДАА ЭРГЭН ИРСЭНЭЭ ЗАРЛАВ.

Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин ДОГМИДЫН СОСОРБАРАМ гуай ийнхүү АРДЧИЛСАН НАМЫН хагарал дунд үнэн төрхөө гайхуулан жинхэнээсээ ЖҮЖИГЛЭЖ байгаа нь олон нийтэд ТААЛАГДАХГҮЙ байна. Дуугаа дуулаад, дүүгээ дагуулаад аятайхан явбал нас, намбанд нь ч өлзийтэй баймаарсан уг нь!!!

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.178.151)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.