Сонгинохайрхан дүүрэгт хүүхэд, залуучуудын театрын барилгын гүйцэтгэл 85 хувьтай үргэлжилж байна
Үйл явдал
/
2022-05-14
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай өнөөдөр 5 дугаар хороонд баригдаж байгаа Хүүхэд, залуучуудын театрын барилгын ажлын гүйцэтгэлийн явцтай танилцаж, оролцогч талуудын инженерүүдтэй талбай дээр ажиллалаа. Засгийн газрын 2021 оны зургадугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар дүүргийн Соёлын ордон нэршилтэй баригдаж байсан тус байгууламжийг Хүүхэд, залуучуудын театр болгохоор шийдвэрлэсэн.
 
Одоогоор барилгын ажил 85 хувьтай үргэлжилж байна. Уулзалтын үеэр инженерүүд тухайн барилгын гадна талбайн тохижилт, ус зайлуулах хоолой, орц, гарц зэргийн гүйцэтгэлд илүү анхаарах шаардлагатай байгааг уламжиллаа. Учир нь тухайн барилгын дотоод засал бараг дууссан бөгөөд тайз засал, тоног төхөөрөмжүүдийг байршуулах зэрэг ажлууд хүлээгдэж байгаа юм. Энэ үеэр дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай Хүүхэд, залуучуудын театрын орц, гарцны асуудлыг түргэн шийдвэрлэж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нэн шаардлагатайг холбогдох удирдлагуудад хэлж үүрэг чиглэл өглөө.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.131.38.14)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.