Баянхонгор аймаг шүлхий өвчний голомтыг бүрэн дарж, ногоон бүс боллоо
Үйл явдал
/
2022-05-17
Баянхонгор аймгийн Онцгой комисс, МЭГ-аас 20 сумын нийт мэдрэмтгий мал, амьтныг “Шүлхий” өвчнөөс урьдчилан сэргийлэхээр дархлаажуулалтын арга хэмжээг зохион байгуулж 161455 толгой мал амьтныг 04-р сарын 18-аас 05-р сарын 05-ны хугацаанд вакцинд хамруулжээ. Мөн хязгаарлалт тогтоогоод байсан сумдад шүлхий өвчний голомт бүрэн дарагдсан тул ногоон бүсэд шилжүүлээд байна.

Цаашид малчид болон мал бүхий иргэд малын шилжилт хөдөлгөөнийг хийхдээ аймгийн Мал эмнэлгийн газарт мэдэгдэн, зөвшөөрөл авахыг анхааруулж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.232.187)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.