Баян-Өлгий аймгийн засаг дарга Д.Бауыржан аварга малчин, тариаланчдыг хүлээн авч уулзав
Үйл явдал
/
2022-05-14
Аймгийн Засаг дарга Д.Бауыржан Өлгий сумаас төрөн гарсан аварга малчин болон тариаланчдыг хүлээн авч уулзаж, шагналыг гардуулан өгч баяр хүргэв.

Жил бүр хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулан эрхэлсэн ажилдаа амжилт гарган ажилласан малчид, тариаланчдыг аймгийн Засаг даргын баталсан журмын дагуу шалгаруулдаг уламжлалтай.  XVII жарны “Буян үйлдэгч” усан бар жилийн хаврын тэргүүн сарын цагаан сарын баярыг тохиолдуулан  аймгийн хошой аварга малчин өрх, аварга саальчин, аварга малчин, тариаланчдыг шалгаруулсан байдаг. Бусад сумдаас төрөн гарсан аваргуудын шагналыг Засаг дараг хөдөө сумдад ажиллах үеэр гардуулж өгсөн.

Энэ удаад Өлгий сумын 7 дугаар багийн  аварга малчин Ясимхан Раздых болон 4 дүгээр багийн аварга тариаланч Даривхан Бахытгүл нарын шагналыг гардууллаа.

Мөн энэ үеэр авто тээвэр болон худалдааны  салбарын тэргүүний ажилтан тэмдэгтээр шагнагдсан иргэдийн шагналыг гардуулж баяр хүргэв. Авто тээврийн тэргүүний ажилтнаар Х.Мейрамбек, Худалдаа үйлдвэрийн тэргүүний ажилтнаар О.Нурлан нар шагнагдав.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.200.154)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.