Сонгинохайрхан дүүрэг нийтийн эдэлбэр 950 мкв талбайг чөлөөллөө
Үйл явдал
/
2022-05-17
Сонгинохайрхан дүүргийн хэд, хэдэн хороодын нийтийн эдэлбэр талбайд зөвшөөрөлгүй газар ашиглаж байсан тоосгон гарааш, контейнерыг чөлөөлөх ажил үргэлжилж байна. Дүүргийн хэмжээнд энэ оны газар чөлөөлөх ажил гуравдугаар сарын 15-наас 15, 16 дугаар хорооноос эхэлсэн бөгөөд тус ажлын хүрээнд 18-р хороо таван шар орчмын 15-р байрны баруун хойд талд байрлалтай 43 ширхэг тоосгон гараашийг буулгаж, 950 мкв талбайг чөлөөллөө.

Энэхүү талбайд авто зогсоол байгууламж, тохижилтын ажлыг гүйцэтгэх юм. Энэ жил Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 60 байршилд 1559 ширхэг тоосгон болон бетон гарааш, контейнер, төмөр зөөврийн чингэлгийг буулгаж, газар чөлөөлөхөөр төлөвлөгөөнд тусгагдсан. Тус газрыг чөлөөлснөөр 9.5 га газрыг нийтийн эзэмшилд шилжүүлэн иргэдэд ээлтэй, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх боломж бүрдэнэ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.123.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.