Баянхонгор аймагт байгуулах дулааны станцын шав тавих ёслол 05-р сарын 22-нд болно
Үйл явдал
/
2022-05-17
Монгол Улсын Засгийн газраас “Алсын хараа 2050”, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг хадгалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хот суурин газрын дулаан хангамжийн хүртээмжийг сайжруулах зорилгоор БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 10 аймгийн төвд дулааны станц, шугам сүлжээ барих төслийг 148,0 сая долларын зээлээр хэрэгжүүлэх болсон.

Энэ хүрээнд Эрчим хүчний яамнаас томилсон Барилгын инженер, барилгын эрчим хүчний аудитор С.Мөнхбатаар ахлуулсан ажлын хэсэг манай аймагт ажиллаж байна.

Ажлын хэсэгтэй аймгийн Засаг даргын орлогч Б.Батсуурь болон мэргэжлийн байгууллагуудын удирдлага, инженерүүд өнөөдөр /2022.05.16/ уулзалт хийлээ.

Уулзалтын хүрээнд дулааны станцын шугам сүлжээний трасс тохиролцох ажлыг талуудын оролцоотойгоор эхлүүлэхээр холбогдох байгууллагуудад чиглэл өгөгдөж, барилга угсралтын бэлтгэл ажлыг хангахаар болов.

13,1 сая долларын хөрөнгөөр Баянхонгор аймагт баригдах дулааны станцын шав тавих ёслолыг энэ сарын 22-ны өдөр хийхээр тогтов.

1 хүн нарын зураг байж магад

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.27.251)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.