Хилийн цэргийн 0131 дүгээр анги, Өмнөговь номын клубтэй хамтран алба хаагчдад оюуны хөрөнгө оруулалт хийлээ
Үйл явдал
/
2022-05-14
Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн Соён гэгээрүүлэх албанаас анги, салбарын номын санд баяжилт хийх санаачлага гарган “Өмнөговь номын клуб” төрийн бус байгууллагын дэмжлэгтэйгээр өөрийн анги болон хилийн цэргийн 0166 дугаар ангид бэстселлер болсон 18 номын багц нийт 558 ширхэг ном худалдан авч номын сангын баяжилт хийлээ.

Тус арга хэмжээний үеэр Өмнөговь аймгийн “Олъёо” клубын сурагчид “Хилчдэдээ илгээх номын бэлэг” хандивын аян өрнүүлж, 300 гаруй ном, хандивлагч хүүхдийн чин сэтгэлийн үгтэй захидалын хамт хилийн салбаруудад илгээсэн байна. Хилчин уншсан номын тэмдэглэлээ зааврын дагуу хөтөлж, номын клубтэй байнгын эргэх холбоотой хамтран ажиллахаар болсон юм.

3 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад

“Номын утга нь тэнгэр мэт агуу, дэлхий мэт өргөн, далай мэт гүн. Номыг унших нь тэнгэрт нисэж, дэлхий тойрч, далайд хөвөх мэт...” хэмээн Ц.Дамдинсүрэн гуай хэлсэн байдаг. Дэлхийтэй танилцах боломжийг алба хаагчид болон тэдний үр хүүхэд, хугацаат цэргийн алба хаагчдад олгож, оюуны хөрөнгө оруулалт хийж, хамтран ажилласан “Өмнөговь номын клуб”-т талархал илэрхийлье.

13 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.190.156.93)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.