Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг болон Хил хамгаалах байгууллагыг төлөөлж УБТЗХНН-ын дарга Х.Хэрлэн, Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн боомтын аюулгүй байдал, Шалган нэвтрүүлэх газрын дарга, хурандаа Ц.Мягмардорж, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын засаг дарга Б.Анхбаяр, Цэргийн гавъяаны одонт, Хилийн цэргийн 0108 дугаар ангийн захирагч, хурандаа В.Намхайнямбуу, Замын-Үүд өртөөний дарга Ч.Сугирбаатар нар болон холбогдох албаны хүмүүс оролцлоо. “Ачааны галт тэргэнд үзлэг хийх цамхаг” ашиглалтад орсноор Монгол Улсын Хилийн тухай хуулийн 3.1.2, 3.1.9 дэх заалтуудыг хангаж, хилийн хэсэг болон төмөр замын хяналт шалгалтыг өргөн хүрээнд цэргийн хяналтыг зохион байгуулах нөхцөл бололцоог хангасан бөгөөд төрөл бүрийн дохиолол хяналтын техник хэрэгслээр төхөөрөмжлөн ашиглах боломж бүрдсэн. Тус цамхаг нь аюулгүй ажиллагааны шаардлага хангасан, осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх, шалгалтын хугацаа багасах, ачааны галт тэрэгний дээрээс хяналт шалгалтыг зохион байгуулахад хялбар болох зэрэг олон талын ач холбогдолтой юм.
-
17 цаг 12 мин
-
Уржигдар 18 цаг 59 мин
-
Уржигдар 18 цаг 57 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 00 мин
-
Уржигдар 16 цаг 46 мин
-
Уржигдар 13 цаг 00 мин
-
Уржигдар 12 цаг 21 мин
-
Уржигдар 11 цаг 42 мин
-
Уржигдар 11 цаг 00 мин
-
Уржигдар 10 цаг 28 мин
-
Уржигдар 09 цаг 48 мин
-
Уржигдар 09 цаг 24 мин
-
Уржигдар 09 цаг 23 мин
-
2025-01-09
-
Уржигдар 12 цаг 21 мин
-
2025-01-04
-
Уржигдар 11 цаг 42 мин